УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "2 сая тн нүүрс хулгайд урагшаа алдагдсан байна. Урьд нь шалгахад илэрдэггүй байсан.. Хэдэн мянган хоосон машин МУ-ын хилээр орж гарсан гэж бүртгэгддэг. Нэг чиргүүлтэй гэж бүртгэгдсэн хэр нь хоёр чиргүүлтэй гарч, хоёр дахь чиргүүл дээрх нүүрс бүртгэлгүйгээр хулгайгаар хил давсан. Энэ мэтээр бүхэл бүтэн 2 сая нүүрсний хулгай гарчээ. Энэ бүхэнд хил гаалийн ажилчид тээвэрчид холбоотой л байж таарна. Та нар "С зөвшөөрөл"-дөө хяналт тавьдаг шиг иймэрхүү асуудлыг таслан зогсооход анхаарч ажиллах ёстой" гэжээ.