Өнөөдөр АН-ын 4/11 мэдээллийн цагаар тус намынхан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.Эрдэнэсувд: "АРДЧИЛСАН НАМЫН XIV ИХ ХУРАЛ 2022.07.02-ны өдөр СТӨ-д зохион байгуулагдах гэж байна. Тус их хуралд Монгол улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч оролцоно.
Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчид та бүхэн тусгаар улсынхаа үзэл бодол, зарчим, ёс зүйт төрийн хөгжлийг, бодлого шийдэл, шинэ боловсон хүчин буй болгохын төлөөх тууштай хичээл зүтгэл, тулхтай хүсэл мөрөөдөл, тэмүүллээрээ туг хийн “ҮНЭТ ЗҮЙЛ, ҮЗЭЛ БАРИМТЛАЛ” дээрээ нэгдэхийг уриалж байна"
"Бид энэ удаагын их хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ.
1. АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн тухай бүтцийн шинэчлэлтээ баталгаажуулах үйл ажиллагаа
2. Өнөөгийн эдийн засаг, нийгэмд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, энэхүү хүнд хэцүү байдлаас гарах арга, замыг эрэлхийлж, санал шийдлийг дэвшүүлнэ" гэжээ.