Өнөөдөр АН-ын 4/11 мэдээллийн цагаар тус намынхан цаг үеийн асуудлуудаар мэдээлэл хийлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нь УИХ-ын дарга Занданшатарт хандаж: "УИХ үнийн өсөлттэй тэмцэх ёстой. Харин тэд үндсэн хуультай тэмцэж байна. Учир нь манай улсад болж бүтэхгүй байгаа зүйлсийг үндсэн хууль руу чихэж байна. Гэтэл яг ийм шалтгаанаар 2019 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулж байсан. Тэр үед үүнийг удирдаж байсан хүн нь УИХ-ын дарга Занданшатар. Та өөрийгөө хамгаалах гэж гаргасан үндсэн хуулиа дагаж, мөрдөх цаг нь болсон. МАН-ынхны хийсэн буруу шийдвэр бүхэн үндсэн хуулийн буруу болгодгоо зогсоо. Энэ бол та нарын ямар ч хариуцлагагүй байгаагийн илрэл. Хариуцлагыг Үндсэн хуулиас биш өөрсдөөсөө нэх. Халуун зунаар МУ хариуцлагын зуданд автчихаад байна.
АН-ын бүлгийн асуудал та нарт ямар ч хамаагүй. Хэрэггүй хууль баталж байхын оронд МУ-д өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль батлах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй, эдийн засгийн хямралыг залруулж чадахгүй байгаа сайд, дарга нартайгаа хариуцлага тооцох ёстой.
Өнөөдөр УИХ үндсэн хуульдаа үнэнч хандаж чадахгүй байгаа даргыгаа огцруулах ёстой. УИХ-ын дарга болон гишүүд анх сонгогдохдоо үндсэн хуульдаа үнэнч байна гэсэн тангаргийг өргөдөг. Үндсэн хуульдаа үнэнч байж чадахгүй байгаа хүн ард түмэндээ үнэнч байж чадах уу? Энэ хүмүүс МУ-ын ард иргэдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадах уу? Бид үүнийг тэднээс шаардах эрхтэй. УИХ дарга Занданшатар хэвээрээ байх тохиолдолд үндсэн хуулийг өөрчлөх эрх МАН-д байхгүй.
Тэнгэр оройноосоо эхэлж цэлмэдэг шиг хариуцлага, шударга ёс УИХ-аасаа эхэлнэ. Тэр тусмаа УИХ-ын даргаас эхлэх ёстой. 2 жилийн өмнө үндсэн хуулийг өөрчилж байхдаа ойрын 10 жилд дахин өөрчлөхгүй боллоо, 30 жилийн түүхэнд үндсэн хуулийн хувьсгалыг хийсэн гэж хэлж байсан. Та нар өөрсдөдөө ашигтай хуулийг хормын төдийд л баталж чаддаг. Үүн шигээ өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль батал л даа. Иргэдийн цалин цаас болж хувирсан. МУ-ын гадаад 90 хувьд хүрсэн. Ирээдүйд нэг иргэнд иргэнд ноогдох өрний хэмжээ 30 сая төгрөг болох төлөвтэй байна" хэмээжээ.