Цаг агаарын мэдээ

Өнөөдөр 6-р сарын 30-ны өдөр, Пүрэв гариг. Өнөөдөр өдөртөө хангайн, төвийн, зүүн болон говийн аймгуудын зарим аймаг, сумдын нутгаар дуу цахилгаантай бороотой.  Говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө +30+32 градусын дулаан, Увс, Завханы хойд, Говь-Алтайн зарим сумдын нутгаар +28+30 градус, баруун, хангайн, төвийн аймгуудын нутгаар өдөртөө +24+26 градусын дулаан байна. УБ хот орчимд өдөр 12:00 цагаас 17:00 цагийн хооронд хэсэгчилсэн дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Хэсэгчилсэн бороо тул Улаанбаатар хотын аль хэсгээр илүүтэй дайрахаас хамаарч уулын ам, гуу жалганы дагуу үерийн ус буух, улмаар зам талбай усанд автах явдал ч гарч болзошгүй аж. Ойрын өдрүүдэд орж байгаа хур тунадасны ач тусаар хэт халалт намжиж төвийн бүс нутгаар ойрын өдрүүдэд +30 градусаас давж халахгүй, агаарын температур зохистой хэмжээнд байх төлөвтэй байгаа аж.