Наадмын тасалбарын сүүдрэвчтэй 52 мянга, сүүдрэвчгүй нь 42 мянган төгрөгөөр борлуулна

Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жил www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэхээр болжээ.

Тасалбар үнийн хувьд сүүдрэвчтэй нь 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгөөр борлуулагдах аж. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ аж.

Иргэд www.enaadam.mn цахим сайтад нэвтэрч утасны дугаараа оруулан баталгаажуулах код авч, хувийн мэдээллээ оруулан бүртгүүлж, Qpay болон Social pay ашиглан төлбөрөө төлснөөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар, мөн автомашины гэх мэт зөвшөөрөл захиалах боломжтой аж. Нэг хүн хоёр тасалбар, автомашины таван зөвшөөрөл авах боломжтой. Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болохоор зохицуулагджээ.