"Airbnb”, “Booking.com” зэрэг сайтуудад Монголд аялах хугацаандаа байрлах боломжтой 656 илэрц байгаагаас хамгийн үнэтэй нь Төв аймгийн Баянцогт суманд байрлах монгол гэрийг хоногийн 1765 ам.доллароор санал болгож байгаа ажАялагчид орон нутагт зорчихдоо ихэвчлэн монгол гэр, байшин түрээслэх боломжтой бөгөөд хамгийн доод үнэ нь хоногийн 17 ам.доллар байгаа аж. Харин Улаанбаатар хотоор дайран өнгөрч 1-2 хонох жуулчдын хувьд хандалт өндөртэй, шүүмж сайтай байгаа нь “Zaya Hostel”, “Top Tour Guest”, “Tsolmon Hostel” зэрэг илэрцүүд гарч ирж байгаа аж.
7-12 жил үйл ажиллагаа эрхэлсэн үйлчилгээтэй орон сууц, хауснуудыг санал болгодог эдгээр компаниуд 2022 оны зун үнийн хувьд төдийлөн өөрчлөлт ороогүйг онцолжээ.
Хотын төв орчимд байрлах “Guest House”, “Hostel”-ууд хоногийн 50-250 ам.долларын ханштай байгаа аж.
11 дэх жилдээ жуулчдад үйлчилгээ үзүүлж буй “Zaya Hostel”-ийн мэдээлснээр тус компани үйлчилгээний үнээ нэмээгүй ч ОХУ, Украины асуудал, Монголыг чиглэсэн нислэгийн хүртээмж зэргээс шалтгаалан захиалга цөөн байгаа ажээ.
Харин “Top Tours Mongolia”-аас мэдэгдсэнээр Улаанбаатар хот дахь жуулчин хүлээн авах бүх өрөөнүүдээ нээсэн ч жуулчид харьцангуй цөөн байна. Мөн COVID-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалан “Private Room” захиалах хандлага их байгаа аж.