ОХУ гадаадын ашигт малтмал олборлогч компаниудад тусгай зөвшөөрөл олгохыг хоригложээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадын уул уурхайн компаниудад тусгай зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Хуулийн төсөлд зөвхөн ОХУ-ын иргэншилтэй хувиараа бизнес эрхлэгчид, мөн хуулийн этгээд тус улсын эрдэс баялгийг ашиглах эрхтэй гэж тусгасан аж. Тиймээс ОХУ-д үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулахын тулд гадаадын компаниуд ОХУ-ын Засгийн газрын хуулийн дагуу хуулийн этгээдийн эрх үүсгэх шаардлагатай болжээ.

Мөн хууль хүчин төгөлдөр болохоос 30 хоногийн дотор гадаадын компаниуд газрын доорх баялгийг ашиглах эрхээ ОХУ-ын компаниудад шилжүүлэх эсвэл холбогдох байгууллагуудад буцаан олгох ёстой болж байгаа аж.