АНУ-ын цэргийн жазз хөгжмийн хамтлагийн Сүхбаатарын талбай дахь гэнэтийн тоглолт, мөн Монгол Улсын Филармони дахь Bayanmongol Big band болон дуучин Naagii, Ц.Хулан, П.Бүжин (Tumen Ekh Ensemble of Traditional Cultural Heritage) нартай хамтарсан тоглолт хоёр орны дипломат харилцааны 35 жилийн ойн хүрээнд зохиогдож буй аялан тоглолтын эхлэл болжээ.
Зохион байгуулалтын багынхны зүгээс "Энэхүү чухал ойн арга хэмжээнд маань хүрэлцэн ирж, эрч хүчээр бялхуулсан заал дүүрэн үзэгчдэдээ баярлалаа" гэжээ. Тус хамтлагийн тоглолтууд 6/28-нд Дархан хотын Залуучууд театрт, 6/30-нд Uuliin Nuur Park/Уулын Нуур цэцэрлэгт хүрээлэнд, 7/2-нд Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохиогдох аж.