Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоо хамтран Эрүүл мэндийн салбарын 2022-2023 оны хамт /тариф/-ын хэлэлцээрт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зуржээ. Хамтын хэлэлцээрийн төслийн бүлэг, зүйл бүрээр хэлэлцэх, зарим саналуудыг нэгтгэх, хамтын хэлэлцээрт агуулгын хувьд нийцэхгүй асуудлыг хасах, найруулга хийх зэргээр ажиллан нийт 7 бүлэг 82 зүйл бүхий хэлэлцээрийг амжилттай байгуулжээ.