Аагим халуун өдрүүд үргэлжлэх төлөвтэй байна

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул,  болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.