“APPLE” 2022-2023 ОНД “IPHONE 14 PRO”, AR/VR төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнээ танилцуулахаар болжээ

“Apple” компани 2022 оны намар болон 2023 оны эхээр хамгийн амбицтай өөрчлөлтүүдээ танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнд “iPhone 14”-ийн дөрвөн шинэ загвар “Apple Watch”-ийн гурван шинэ загвар, М2, М3 чиптэй “Мас”-ууд болон өргөн сонголт бүхий “iPad”-ууд багтаж байгаа аж. Мөн шинэчлэгдсэн загварын “AirPods Pro” болон анхны AR/VR хосолсон төхөөрөмжүүдээ танилцуулахаа мэдээлжээ. Шинэ загварын “iPhone 14 Pro” загвар “Always-On Display” буюу үргэлж асаалттай байх дэлгэцийн тохиргоог нэвтрүүлж байгаа аж.

Мөн илүү хурдан А16 чиптэй, урд камер нь 48 мегапиксельтэй байх юм. Хамгийн хүлээлт дагуулаад буй анхны AR/VR хосолсон төхөөрөмжүүд нь М2 чипээр ажиллаж, 16 гигаваттын “Ram”-тай байх аж.

Ирэх намар танилцуулах “iWatch Series 8” нь өмнөх “iWatch 6” болон “iWatch 7” загвартай адил чиптэй байх бөгөөд дараа жил зарлах загварууд нь цоо шинэ процессортой байх ажээ.