2021 онд төсвийн хөрөнгөөр дотоодын үйлдвэрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүн 211.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 36.2 хувиар буурсан аж.
Харин 2019 онд Төрийн бус худалдан авалтаар 102.2 мянган ширхэг хувцас нийлүүлжээ. Хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэгчид цар тахлын нөлөөнд хамгийн бага өртсөнийг Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч мэдээлжээ.
Мөн дотоодын хувцас хэрэглэл үйлдвэрлэгчдээс гадаадын уул уурхайн компаниуд худалдан авалт хийх нь бага байгааг онцолсон аж. Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд Төрөөс бодлогоор дэмжихээс гадна компани, үйлдвэрлэгчид кластер хэлбэрээр үйл ажиллагаа хэрэгтэйг салбарынхан онцолжээ.