Элсэлтийн ерөнхий шалгалтийн эргэн тойронд

2022 оны 6 сарын 23-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ЭЕШ-д 36,253 шалгуулагч бүртгүүлжээ. Тэдний авсан онооноос цар тахлын үеийн боловсролын чанарыг харцгаая!

Шинжлэх ухаан хаягдав уу? 

Нийт шалгуулагчдын талаас их буюу 55% нь англи хэлний шалгалт өгсөн ч ердөө 18% нь химийн хичээлийг сонгон шалгуулжээ. Химийн хичээлээр шалгуулагчдын 0.15% буюу 10 сурагч 800 оноо авсан бөгөөд үүний 2 нь л орон нутгийн харьяалалтай байсан аж Мөн химийн хичээлийн бүх асуултад нэг хувилбар дугуйлаад ч хамаагүй 16 оноо авсан л бол 800-аас 414 оноо авч, их сургуульд орох болзол хангахаар болжээ. 

Хэл, хил, мал гурав…

Эх хэлнийхээ ЭЕШ-ыг нийт шалгуулагчдын 29% нь л сонгож өгсөн бөгөөд нийт 15 сурагч 800 оноо авсан ажээ. Үүнээс хамгийн сонирхолтой нь Улаанбаатарт шалгалт өгсөн 5,121 сурагчаас цорын ганц шалгуулагч 800 оноо авсан байна. Мөн тус хичээлийн улсын дундаж оноо 53 байсан бол Баян-Өлгий аймгийн дундаж оноо 36 байсан аж.  

Ялгаатай боловсрол

Орон нутаг болон Улаанбаатарын дундаж онооны зөрүүг хамгийн ихээр холдуулсан хичээл бол Англи хэл байжээ. Тус хичээлээр шалгуулагчдын 60% нь, 800 авсан сурагчдын 71% нь Улаанбаатарт шалгалт өгсөн бөгөөд тэдний 800 руу шилжүүлсэн дундаж оноо орон нутгийн шалгуулагчдаас 28 оноогоор илүү байсан аж. 21 аймгийн Монгол хэл, нийгэм судлал гэх мэт хичээлийн дундаж оноо Улаанбаатараас өндөр байгаа ч, шинжлэх ухаан болон гадаад хэлний хичээлүүд дээр бага байсан аж. 

                                                                                                                                                        Эх сурвалж: "Lemon press"