УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: "Дотоод орчны агаарын чанарын хүний эрүүл мэнд, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үр нөлөөг сайжруулах, хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага, албан тушаалтны тухайн асуудлын хүрээнд авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, мэдээлэл авах, үнэлэх зорилгоор УИХ-ын Нийгмийн Бодлогын Байнгын Хороотой хамтран хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол зохион байгууллаа".
"Хяналтын сонсголд оролцсон Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллага, бизнес эрхлэгч болон иргэдийн төлөөлөл шинээр ашиглалтад орж буй цэцэрлэг, сургууль, эмнэлгийн дотоод орчинд хэрэглэгдэх барилгын материалын чанар, стандартыг хатуу мөрдүүлэх, агаар сэлгэлтийг сайжруулах, агаарын чанарыг шинжлэх лабораторийг ашиглалтад оруулах болон иргэд, олон нийтэд дотор орчны агаарын чанар, нөлөөллийн талаар таниулах, боловсрол олгох зайлшгүй шаардлагатай байгаа талаар санал, бодлоо илэрхийллээ. Хяналтын сонсголын тайлан гарч цаашид авах арга хэмжээг тодорхойлон холбогдох албан байгууллагуудад үйл ажиллагааны чиглэл өгөх учир иргэдийн эрүүл мэндийг дээдлэгч, хариуцлагатай бизнес эрхлэгчид нөгөө талаас хаанаас орж ирсэн ямар чанар, стандарттай барилгын материалаар баригдсан барилга байшинг худалдан авах, амьдрах эсэх талаар зөв шийдвэр гаргах хэмжээний мэдлэг бүхий иргэдийг бий болгож, хүүхэд, хүний эрүүл мэндэд бодит эерэг үр дүн авчран хамтарч ажиллахыг хүсье" хэмээжээ.