Дарханы зам гэж дуусдаггүй нэг замтай болов. Энэ зуурт иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.
Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням нь өрөөндөө байсангүй. Уг нь Дарханы замын асуудлаар хамгийн их хөөцөлдөж буй гишүүн харагддаг. Тийм ч учраас тодруулчих санаатай өрөөгөөр нь орсон юм.
Туслах нь бололтой, залуу бидэнд тооцоо судалгаа байхгүй. Дарханы замын ажлын хэсгээс асуу. 3н давхарт байдаг хэмээн айлдав. Ордны 3н давхарт гарлаа. Дарханы замын ажлын хэсгийн ажилтан н.Отгонбаатартай уулзлаа. Ер нь бол концесс энэ тэр нь нууц би мэдээлэл өгдөг ажилтан нь биш. ЗТХЯ-аас тооцоо судалгаа нэхсэн ч ирүүлээгүй хэмээн хариулж суух.
ЗТХЯ-ны сайд Л.Халтарыг нь ордноор хайгаад олсонгүй. Таарчихвал Дарханы замын ажлын хэсэгт хэдэн хүн амь насаа алдаж, хэдэн хүн эд хөрөнгөөрөө хохирчихоод байгаа талаар хариуцсан сайдынх нь тухай асууж амнаас нь сонсох гэсэн юм.
Хэвлэл, сэтгүүлч нь дарга нарын араас хөөцөлдөж Дарханы замын ажлыг хурдлуулчих санаатай, эрхэм дарга нар нь энэ мэт олдохгүй. Байсан нэг нь мэдэхгүй, нууц гэх хариулт өгч муур хулгана аятай хөөцөлдөж байх зуурт Дарханы зам дээр нь иргэд амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирсоор байна.
2019 оны байдлаар 14 иргэн амиа алдаж 200 гаран иргэн хохирсон гэх.
Энэ харамсалтай байдал үргэлжилсээр л байг уу?!