“Жижиг, дунд үйлдвэр өдөр - 2022” арга хэмжээнд "Оюу толгой" компани оролцжээ

“Жижиг, дунд үйлдвэр өдөр - 2022” арга хэмжээнд "Оюу толгой" компани оролцож, худалдан авалтын бодлого, арга туршлагаа танилцуулж, хэлэлцүүлэгт оролцон, оролцогчдын асуултад хариулсны зэрэгцээ “Явуулын мэдээллийн төв” уурхайн үйл ажиллагааны талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгчээ.