ӨНӨӨДӨР: Төсвийн байнгын хорооны хуралдаанаар үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайлан хэлэлцэнэ

Улаанбаатар Зургаадугаар сарын 28-нд болох үйл явдлын тойм:

11.30 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд цаг бусаар амиа алдсан онцгой байдлын алба хаагчийн эхнэр Ж.Одгэрэл "Цагдаа, прокурор, шүүхийнхэнд баярлалаа" сэдвээр мэдээлнэ.

14.00 цагт "Blue Sky" зочид буудалд Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нэхмэлийн салбарын Тогтвортой Үйлдвэрлэл ба Эко Тэмдэг (STEPECOLAB)” төслөөс “Монгол Улсын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030” баримт бичгийг танилцуулна. Утас: 95839359

Эх сурвалж: "Монцаме агентлаг"