"Эрүүл шүд- Эрүүл Монгол" төсөл Орхон аймагт амжилттай хэрэгжжээ.
Энэхүү төслийг АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын сургуулиас санаачлан Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Нүүр Ам Судлалын салбар зөвлөл дэмжин хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 384 иргэн, Жаргалант сумын 153 иргэнд шүдний эмчилгээг үзүүлжээ.