Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо болон Булган аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЗДТГ хамтран олон улсын “RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022” тэмцээнийг 07 сарын 06-09 ний хооронд Булган аймагт зохион байгуулахаар болжээ.
Мөн энэхүү тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл эхэлжээ.
Тамирчидад дараах зүйлийг анхаарахыг сануулжээ.
Үүнд:
Бүртгэлийн хугацаанаас хоцорсон тохиолдолд бүртгэхгүй.
Такс төлөгдөөгүй тохиолдолд бүртгэхгүй.
Зөвхөн TR3 буюу Мэргэжлийн ангиллын тамирчид уралдана гэжээ.
Лавлах дугаар нь 99157478, 99066109 юм байна.
#RFCMongolia