АН-ын Үзэл баримтлал, дүрэм журмын эмхэтгэл 2022 бэлэн болжээ

2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх Ардчилсан намын “Үндсэн дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан нам улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлж, бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сонгуулиараа шийдэн, улс төрийн байр сууриа илэрхийлэх, төр засгийн бодлого шийдвэрийг дүгнэх, засаж залруулахад оролцох оролцоогоо хангасаар иржээ.. 

Ардчилсан нам "Үндсэн дүрэм"-ийн нэмэлт өөрчлөлтийг агуулсан шинэ эмхэтгэлээ бэлэн болгожээ.

"Ардчилсан намын үзэл баримтлал, дүрэм журмын эмхэтгэл"-ийг 2022 оны 07 дугаар сарын 02-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Ардчилсан намын XIV их хурал дээр танилцуулах юм байна.

#Ардчилсаннам