Татвар төлөгчдийн мөнгөөр БГД-ийн дарга нарыг гадаадад аялуулжээ

Өнөөдөр /2022.06.27/ өглөөний 10 цагаас эхлэн Баянгол дүүргийн ЗДТГ-ын гадна тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид болон иргэд жагсаал зохион байгуулж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцрохыг шаардаж эхэллээ. 

Тэд дараах зөрчлүүдээс болж уг жагсаалыг зохион байгуулж байгаа аж.

-    БГД-ийн эдийн засгийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Лхавгабаатар 

-    БГД-ийн төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Мөнгөнхуяг 

-    БГД-ийн цэргийн штабын дараг Цэрэнбаяр 

     нарыг ажил хийнэ гэсэн нэрийдлээр төсвийн мөнгөөр Дубай явуулсан.

-    2021 оны 9-р сарын 14-нд байгуулагдаад 10 хоноогүй компанийг тендерт шалгаруулсан.

-    Ковид, цар тахал, эдийн засгийн хүндрэлтэй үед 65 сая төгрөгөөр чихэр худалдаж авсан. 

-    Сүүлийн үед БГД-ийн хэлтсийн тендер хариуцсан дарга нар хэлмэгдэж АТГ-т шалгагдаж байна.

Тэд эдгээр зөрчлүүдийг нотлох баримттайгаар АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн боловч шалгагдаж байгаа гэснээс өөр хариу өгдөггүй аж. 

Мөн 2022 оны 3-р сарын 25-нд БГД ИТХ-ын АН-ын 18 төлөөлөгч, АН-ын 9 төлөөлөгч ХҮН намын 2 төлөөлөгчид нэгдэн БГД-ийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах хүсэлт НЗДТГ-т өгсөн боловч 14 хоногийн дотор хариу өгөх ёстой байсан ч зохих хариуг өгөөгүй тул НЗДТГ-ын өмнө жагсан даргыг нь хүчээр гаргаж ирүүлэхэд огцруулах үндэслэл алга гэсэн хариуг өгчээ.