ОХУ өнгөрсөн 5-р сарын 27-ний өдрийн дотор багтаан төлөх ёстой байсан гадаад бондын төлбөрийг гүйцэтгээгүй аж. Түүнээс хойш журам ёсоор 1 сарын хугацаа өнгөрсөн тул ОХУ-ыг гадаад бондын төлбөрийн дампууралд орсон гэж Олон улсын банк, санхүүгийн байгууллагууд тооцож эхэлжээ. Өнгөрсөн саруудад АНУ-ын Сангийн яамнаас гаргасан хэд хэдэн шийдвэрийн дагуу АНУ-ын бүхий л банк, санхүүгийн байгууллагууд ОХУ-тай холбоотой төлбөр тооцоо хийхийг хориглосон шийдвэр гаргасан аж. Ийнхүү Олон улсын банк, санхүүгийн зах зээлд ОХУ-ын Засгийн газар, Төв банкийг гадаад бондын төлбөрийн дампууралд орсон гэж тооцох болжээ.
Эх сурвалж: Ройтерс, Вашингтон Пост, Bloomberg TV.