ОХУ-ын иргэний агаарын тээврийн компаниуд санхүүгийн хүндрэлд оржээ

ОХУ-ын иргэний агаарын тээврийн компаниуд санхүүгийн хүндрэлд орж байгаагийн зэрэгцээ нисэх онгоцны паркийн аюулгүй байдлын үзүүлэлт нь эрс мууджээ. Саяхан ОХУ-ын Якут мужид дунд оврын нисэх онгоцны хөдөлгүүр унтарч, тайгад ослын буулт хийсэн юм. Өнөөдөр мөн Рязань мужид Ил-76 нисэх онгоц унаж, 5 хүн гэмтэл бэртэл авчээ. Өчигдөр болсон Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн байгууллагын хуралд Оросын томоохон 11 тээвэрлэгч компани бүгд оролцоогүй ажээ!