Лантуун Дохио ТББ нь 2013 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл болон хүний наймааг таслан зогсоох үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй аж.
2017 болон 2020 онд “Ид Шидийн Орон-I & II” хүүхэд хамгаалал болон хөгжлийн төвүүдийг Улаанбаатар хотын хамгийн олон хүн амтай, гэмт хэргийн гаралт өндөр, амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрхүүд ихэнх хувийг эзэлдэг Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргүүдийн алслагдсан гэр хороололд 100% олон нийтийн тусламж дэмжлэгтэйгээр бүтээн байгуулжээ.
Лантуун дохио ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан: "Лантуун дохио ТББ Дундговь аймгийн Мандалговийн гэр хороололд Ид шидийн орон төвөө барьж эхлэсэн. Хундаамны 2 цутгалт аваад шороон дүүргэлт хийгээд индүү явж байна. 10 сард нээлт хийхийг мөрөөдөж байгаа." хэмээжээ.