Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр МАН-ын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нарыг нилээдгүй шүүмжилсэн юм.
Тэрээр:
Л.Оюун-Эрдэнээ, Ц.Нямдоржоо Миеэгомбын Энхболдыг, Н.Номтойбаярыгаа хөөснөөрөө асуудлыг шийдэж чаддаггүй юм.
Хувийн өс хонзонгоор улсыг удирддаггүй юм, ухаан чинь хүрэхгүй бол Монгол төрөөс холдоод өгөө!
МАН-д энэ 2 оос өөр хүн алга уу?!
Ц.Нямдорж шоронжсон хууль л хийж чаддаг!
зэргээр хатуухан хэдэн үгийг хэлэв.
Мөн цааш нь хэлэхдээ: Хил гаалиа ч нээлгэж чаддаггүй чадамжгүй ЗГ-ыг огцортол нь өдөр бүр шахаж ажиллана гэдгээ ч хэлээд амжлаа.