Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийжээ.
Энэ үеэр АН-ын дарга нар дараах байр суурийг илэрхийлжээ.
АН-ын дарга С.Эрдэнэ: Ардчилсан Монгол улсад эрүүл сэтгүүл зүй байна уу? Сэтгүүлчдээ чөлөөтэй ажиллуулж, эрхийг нь эдлүүлээчээ эрх баригчидаа гэсэн бол
АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: Улсыг удирдахад ухаан зарах хэрэгтэй шүү Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдоржоо. Миеэгомбын Энхболдыг, Н. Номтойбаярыгаа хөөснөөрөө асуудлыг шийдэж чаддаггүй юм. Хувийн өс хонзонгоор улсыг удирддаггүй юм, ухаан чинь хүрэхгүй бол Монгол төрөөс холдоод өгөө!
МАН-д энэ 2 оос өөр хүн алга уу?!
Нямдорж шоронжсон хууль л хийж чаддаг! гэжээ.
Мөн АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
МУ-д чадамжтай УИХ байхгүй гэсэн бол
АН-ын Эдийн засгийн асуудал хариуцсан ЕНБД Ч.Отгочулуу:
Засгийн газрын эрхэм гишүүдээ нүдээ нээцгээ. Залуучууддаа эх орондоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлж чадахгүй бол чаддаг хүмүүст нь ажлаа өг гэсэн байна.
АН-ын ЕНБД Д.Эрдэнэсувд: Хууль бусаар тамга тэмдэг ашиглах явдал хэрээс хэтэрч байна. Хууль бус үйлдлээ зогсоохыг Ардчилсан намаас шаардаж байна гэжээ.