2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улсын дээд шүүх Ардчилсан намын “Үндсэн дүрэм”-ийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Ардчилсан нам Үндэсний бодлогын хороог Үндсэн дүрмийн хүрээнд улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлжээ. Мөн дунд шатны намын байгууллагуудын журам, бүтэц зохион байгуулалтад төрийн байгуулалтын загвар зохион байгуулалтыг тусгах, нэвтрүүлэх зорилгын хүрээнд Ардчилсан намын “Үндэсний Бодлогын Хороо”-г УИХ-ны бүтэцтэй ижил болгох бөгөөд Бодлогын зөвлөлүүдийг УИХ-ын Байнгын хороодтой ижил бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэгтэйгээр 11 Бодлогын зөвлөлтэй болж байгаа аж. Тус ажлын хүрээнд Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийг чадавхижуулах “Бодлогын зөвлөл”-ийн бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчим, чиг үүргийн тухай сургалтыг цахим болон танхим хосолсон хэлбэрээр шат дараатай зохион байгуулж эхэлжээ. Өнөөдөр буюу 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдөр “Төрийн байгуулалт болон Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын зөвлөл”-ийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд Ардчилсан намын Хуулийн хэлтсийн дарга Л.Бадралт Төрийн байгуулалт болон Ёс зүй сахилга хариуцлагын бодлогын зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн талаар танилцууллаа. Мөн УИХ-ын байнгын хороод, Төрийн өндөр албан тушаал хашиж байсан сайн туршлага сэдвээр Зочин илтгэгчээр: • • Т.Лхагва - ЗГХЭГ-ын дарга, АН-ын НБД, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан, • Р.Бадамдамдин - УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга асан, • Б.Болдбаатар - УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Тамгын газрын зөвлөх, • Ч.Өнөрбаяр - Ардчилсан намын ЕНБД, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх асан. Нар оролцож УИХ-ын байнгын хороодын өнөөгийн нөхцөл байдал, болон гадны туршлагын талаар санал солилцож мэдээлэл өгжээ. Сургалтын төгсгөлд “Ардчилсан намын Үзэл баримтлал” сэдвээр Улс төр, хамтын ажиллагаа хариуцсан дэд дарга Б.Гарамгайбаатар, ҮБХ-ны гишүүн, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Сосорбарам нар нийт сургалтад хамрагдсан АН-ын Үндэсний бодлогын хороо, Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Ардчилсан намын Үзэл баримтлалийн талаар мэдээлэл, танилцуулга хийсэн аж.
Эх сурвалж: АРДЧИЛСАН НАМ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР