"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс ковидын үеийн зээл тусламж, санхүүжилтийг нийтэд ил болгохыг шаарджээ

"NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс “Үндэсний гашуудлын өдөр хоёр дахь жилдээ” сэдвээр хэвлэлийн хурал хийжээ. Уг хуралд Police reform хөдөлгөөний төлөөлөл Н.Билгүүн, Урбан Иргэдийн Форумын төлөөлөл Б.Цацрал нар мэдээлэл өгсөн аж.

Үндэсний гашуудлын өдөр нь төр засгийн алдаатай бодлого, дабл стандарттай үйл ажиллагаанаас үүдэн  амь насаа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүлэх зорилготой аж. Өнгөрсөн жилийн 6-р сарын 25-нд буюу цар тахал болон Ерөнхийлөгч Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолын үеэр уг үйл ажиллагааг анх зохион байгуулж байжээ. Уг өдрийн хүрээнд  төв талбайд үзэсгэлэн гаргаж, зул өргөж, гашуудлын хар бөмбөлөг хөөргөж, Төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлэх аж. Түүнчлэн Монгол Улсын төрийн далбааг цонх болон гадна хэсэгтээ  мандуулах, тээврийн хэрэгслийн жолооч нар автомашиныхаа гэрлийг асааж явах, 18:00 цагт дуут дохио өгөх, цахим орчинд "Үндэсний гашуудлын өдөр" гэсэн хаштагийг ашиглан  пост оруулах, 18:00 цагаас орон даяар хэвлэл мэдээллийн сувгууд эфир зогсолт хийж, хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ. 

Уг хурлын үеэр "NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон хотын даргад шаардлага хүргүүлж байгааг хэлжээ. Үүнд: 

  1. 2022 оны зургадугаар сарын 25-нд гаргасан зөрчилдөө нийт иргэдээсээ уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүлэх
  2. Жил бүрийн зургадугаар сарын 25-ны өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон хуульчлах, хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
  3. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2022 оны долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө нэн даруй хүчингүй болгох,
  4. Ковидын үеийн зээл тусламж, санхүүжилт, түүний зарцуулалтыг 2022 оны долдугаар сарын 10-ны өдрөөс өмнө олон нийтэд ил болгох,
  5. "NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нүү­­­­­­­­дийн залууст хэлс хэрэг үүсгэн хэлмэгдүүлж буй үйл ажиллагаагаа таслан зогсоож өнгөрсөн хугацаанд учруулсан хохирлыг барагдуулах,
  6. Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болдыг 2022 оны долдугаар сарын 10-наас өмнө ажлаас нь чөлөөлөх,
  7. Хэлмэгсдийн музейг хууль бусаар буулгасан ч өнөөдрийг хүртэл тус музейг сэргээн байгуулаагүй. Иймд хэлмэгсдийн музейг сэргээн байгуулах ажил эхэлснийг мэдэгдэж байна. Хэлмэгсдийн музейг хуучнаар Д.Нацагдоржийн хөшөөний суурин дээр барьж, цэцэрлэг хүрээлэн болгон тохижуулах газрын асуудлыг нэн даруй шийдэх зэрэг шаардлага багтжээ

Шаардлагыг эс биелүүлбэл олон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна хэмээн Police reform хөдөлгөөний төлөөлөл Н.Билгүүн хэлжээ.