"Хааны Эрэлд 2022" бэлтгэл сургууль амжилттай болж өнгөрчээ

АНУ болон Монголын Улсын Зэвсэгт хүчний албан хаагчид Хааны Эрэлд 2022 хамтарсан сургуулийн үеэр Таван толгой сургалтын бүсэд үймээн самууны үед хяналт тавих дадлагад оролцжээ. Хааны Эрэлд сургууль нь АНУ-ын Номхон далайн бүсийн армийн дэмжлэгтэйгээр МУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабаас жил бүр зохион байгуулдаг бөгөөд уг сургууль нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хөхиүлэн дэмжих зорилго бүхий олон улсын хамтарсан цуврал сургалт дадлагын нэг хэсэг аж.