МУ-руу хөрөнгө оруулалт татах талаар экс ерөнхийлөгч болон ерөнхий сайд нар юу гэв

 

 Катар улсын Давос хотод ОУ-ын чуулга уулзалтад оролцож буй МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа "Хэзээ бид энэ дэлхий, дэлхийн хамтын нийгэмлэгийн хэсэг гэдгээ ойлгох юм бэ! Дэлхийгээс тасарсан юм шиг яваад уджээ. Монголд орсон, бас гарсан хэд хэдэн хөрөнгө оруулагч тааралдав. Настр тун муутай явах юм. Монгол руу хөрөнгө оруулалт татах бодсоноос ч хүнд болжээ" гэж жиргэжээ. Үүний хариуд МУ-ын ерөнхий сайд асан С.Баяр: Энэ бол муу мэдээ байна. Эрх зүй, улс төрийн орчин маань ойлгомжтой, тогтвортой, бид хэлсэн ярьсандаа байж чадвал болно. Тэгвэл шингэх газраа олж ядан давлагаалах дэлхийн мөнгөн далай бидэн рүү урсана. Дараа дараагийн ОТ уг нь энүүхэнд. Хичээе л дээ !!" хэмээн жиргэж экс ерөнхийлөгчтэй санал нийлж байгаагаа илэрхийлжээ.