Элчин сайд Ө.Батбаяр "University of North America" /UoNA/ -гийн Ерөнхийлөгч хатагтай Жилл Мартинтай 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ажлын уулзалт хийжээ. Уулзалтын үеэр Элчин сайд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн мэндчилгээг дэвшүүлж, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан аж. Элчин сайд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам George Mason University, University of Missouri, Kansas City, University of Florida, Michigan State University зэрэг АНУ-ын Их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа тухай мэдээлэл өгчээ. Мөн талууд үүнтэй адил оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн аж. UoNA нь E-sports-ийг их сургуулийн боловсролтой нэгтгэх шинэ санаачлагыг дэвшүүлсэн тэргүүлэгч байгууллагуудын нэг юм. Тухайлбал, E-sports сургалтаар дамжуулан оюутнуудад ирээдүйн E-sports-ийн салбарын шинэ боломж бололцоог нээж өгөхөд хувь нэмэр оруулах, ур чадвар, туршлагыг олж авахад дэмжлэг үзүүлдэг аж. Тус сургуулийн оюутны баг нь 150 гаруй их сургуулиудын баг оролцдог E-sports-ийн тэмцээн уралдаануудад тогтмол амжилттай оролцож иржээ.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам