ӨНӨӨДӨР: "Монгол-Вьетнамын бизнес форум" болно


Улаанбаатар Зургаадугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:

9.40 цагт Сүхбаатарын талбайд иргэн Ж.Мөрөндэлгэр "Нэг сэтгэл-21 аймаг" хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлахаар хөдөлнө.

10.30 цагт Монголбанкны Г байранд Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно. Утас: 88033696

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "NoDoubleStan­­­­dard" иргэдийн хөдөл­­­­­­гөө­­­­­­­­­нөөс “Үндэсний га­­­­­шууд­­­­лын өдөр хоёр дахь жил­­дээ” сэд­­­­­­­­вээр хэв­­лэ­­­лийн хурал хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд иргэн Г.Ган-Очир авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 90080559

13.30 цагт МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын бизнес форум" болно.

15.00 цагт МУИС-ийн Номын санд доктор Роберт Зубрины Ангараг гарагийн талаар баримт, нотолгоо, судалгаанд үндэслэн бичсэн “The Case for Mars” номын нээлт болно.

17.00 цагт "Гэрэгэ тауэр"-т "Код бичих охидын хөтөлбөр"-ийн нээлт болно. Утас: 94999598

20.00 цагт Богд хааны ордон музейд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал нарын "H.M HOME" үзэсгэлэнгийн нээлт болно.


“Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлнэ.
12.30 цагт Монголын үнэт металлын үндэсний холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"