Монгол төрийн мэргэн сайд А.Амарын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх үзэсгэлэн 2022.07.09 ний 13:00 цагт "Blue Mon" art галерeйд нээлтээ хийхээр болжээ

"DENS.MN" мэдээллийн сайтын эрхлэгч Т.Шинэбаярын санаачилгаар Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн 2022.07.09 ний 13:00 цагт "Blue Mon" art галерeйд нээлтээ хийхээр болжээ.

Үзэсгэлэн 2022.07.09-10 ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд дараах уран бүтээлчид оролцох аж.  

- Төрийн соёрхолт МУГЖ Д.Сосорбарам- Морин хуурч Б.Номуундэлгэр

Төгөлдөр хуурч Б.ЭнхболдЖонон хамтлаг

Эрхэм уншигч та бүхнийг уг үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.