Нийтлэлч Б.Баабар: Геологийн хайгуул аль ч улсын зээлжих эрхийн баталгаа

 

 Өнөө өглөөний /2022.06.21/ 10.00 цагт "АТГ"-ын олон нийтийн төвд тус газрын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүд, иргэд "Лиценз дагасан авлига" сэдвээр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд уг хурлын агуулга нь МУ-ын ЗГ  "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 500 ширхэг хайгуулын лицензийг олгох гэж байна. Энэ нь МУ-ын газар шороо, уул усыг ухах аюултайгаас гадна авлига цэцэглүүлэх үндэс болно гэсэн утгатай байсан. Харин энэ асуудлын тухай Нийтлэлч Б.Баабар: "Геологийн хайгуул аль ч улсын зээлжих эрхийн баталгаа. Иймд хайгуул хийх эрхийг чөлөөтэй олгодог. Илэрцийн бүрэн тайланг төрд заавал өгнө. Ингэснээр төр болон хувийн хэвшил ямар ч үед төлбөрийн чадвартайгаа батлах бололцоотой. Хайгуул нь ашиглалтаасаа илүү чухал, тэгээд эрсдэлгүй" гэжээ.