"Файзер" вакцин МУ-д хүүхдийн тунгаар иржээ

 

  Монгол хүүхдүүдийг Ковид 19-ын халдвараас хамгаалахаар АНУ олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан манай улсад 302400 тун хүүхдийн "Файзер" вакциныг хүлээлгэн өгчээ. Ингээд АНУ-аас манай оронд хандивласан нийт вакцины тоо 1,4 саяд хүрсэн аж. "Ковид-19" цар тахал эхэлснээс хойш АНУ-аас МУ-д 8,1 сая гаруй ам долларын тусламж үзүүлжээ.  Энэ тухай АНУ-ын элчин сайд Майкл С. Клечески: "Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд "Ковакс" хөтөлбөрөөр дамжуулан өгч буй уг хандив нь тус дэмжлэгийн нэг хэсэг юм.  АНУ нь МУ-ын гуравдагч хөршийн хувьд Монголын ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөөх дэмжлэг, туслалцааг үргэлжлүүлэн үзүүлэх болно" хэмээжээ.