"Монголын сэтгүүлчдийн эвлэл" их хурлаа 2022.07.06-нд хийхээр болжээ. МҮОНРТ-ийн захирал асан Л.Нинжжамц МСНЭ-ийн ерөнхийлөгчид өрсөлдөх гэж буйгаа зарлажээ. Тэрбээр "Энэ Их хурлаар Ерөнхийлөгчөө сонгоно. Миний бие МСНЭ-ийн Ерөнхийлөгчид өрсөлдөх тухайгаа ойр дотны хүмүүстээ илэрхийлж байсан бол цахим хуудсаараа дамжуулж салбарын нөхөддөө хүргэж байна. Хэвлэл мэдээллийн салбарт 26 жил ажилласан хүний хувьд МСНЭ-ийн сонгуульд нэр дэвших шударгаар өрсөлдөх эрх нээлттэй гэж итгэл, үнэмшилтэй байна. Монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 22 байраар ухарсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэх, салбарт хуримтлагдсан олон асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмэр, дуу хоолойгоо хүргэх цаг нь болсон гэж бодлоо. Намайг дэмжиж, хамтран ажиллахыг мэргэжил нэгт нөхдөөсөө хүсье" гэжээ.