АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр: "МАН дахиад хоёр жил энэ улс орныг авч явж чадахгүй учраас үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж, парламентаа тараасан болж жүжиг тавих гэж байна. Үндсэн хууль та нарын бүх буруугаа чихдэг хогийн сав биш. АН-ын бүлгийн асуудал та нарт хамаагүй шүү. Өрсөлдөгчөө намнах гэж улайрахын оронд өмнөх ажлаа сайн хий Бензиний үнэ яаж өсөж байгааг албаны машин унадаг Оюун-Эрдэнэ, Нямдорж та нар ойлгохгүй байна. Удахгүй та бүхэн ууртай ард түмэнтэйгээ тулна шүү. Ажлаа хийж чадахгүй чинь тодорхой байна, Их хурлаа тараа" хэмээжээ.