"Оюу толгой" компани гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг амжилттай хийжээ

"Оюу толгой" компани 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гүний уурхайн хүдрийн буулгуурын анхны тэсэлгээг амжилттай хийжээ. Тус компанийн зүгээс "Энэ бол манай төсөл, бид бүгд төдийгүй цаашлаад олон арван жил энэ төслийн үр шимийг хүртэх монголчуудын хувьд яахын аргагүй түүхэн мөч билээ" гэж мэдэгджээ.