"Амьдралыг харах үзлийг минь өөрчилсөн Монгол"
Арван хэдэн жилийн өмнөх явдал. Компаниас шинэ зах зээлийн эрэл хайгуул хийх багийн шийдвэрээр томилолтын ажлаар Монголд анх хөл тавьсан. Тэр болтол би ажил, гэрийн хооронд явж, өдөр нь хурал, орой нь шөнө дөл болтол илүү цагаар ажилладаг жирийн нэг ажилтаны амьдралаар амьдардаг байсан миний амьдралыг харах үзлийг Монгол улс 180 хэм өөрчилсөн.
Өдөр бүрийг хөгжилтэй өнгөрүүлж, сэтгэл хангалуун амьдрах нь чухал гэдгийг ойлгож миний үзэл бодол, аливааг хийх хандлага ч аяндаа өөдрөг болсон. Үнэхээр л дэлхийн түүхэнд хамгийн том газар нутагтай байсан “Монголын эзэнт гүрэн”. Мэдээж газар нутгаараа том бөгөөд хүн зонын нь санаа бодлын уужмыг бусад ямар ч улс орны хүмүүстэй харьцуулахын аргагүй.
Түүнээс хойш Монголоор өвчилсөн би гэр бүлээ дагуулж Монголд 3 жилд 15 орчим удаа очиж байсан. Элсэн манханд авирч, 2 метр мөс цоолж загас барьж, тэнгэрт битүү түгсэн оддыг харангаа хамтдаа дуу дуулж байсан маань бүгд миний сэтгэлийг минь баясгасан юугаар ч сольшгүй мөчүүд юм. Баярлалаа. Дахиад очноо гэжээ.
Эх сурвалж: Японы ЭСЯ