АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот – Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж (хилээс үл хамаарах) экспортын боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, аялал жуулчлал болон соёлын талаарх мэдлэг ойлголтыг өргөжүүлэх, Холливудтай түншлэн Монголын кино урлагийг хөгжүүлэх, Чингис хаан болон Монголын ард түмнийг талаарх хэвшмэл ойлголтыг эвдэн Монголын агуу их соёлын үнэн төрх, баялаг өв уламжлалын гоо үзэмжийг тусган харуулах зорилготой "Godsend" кино төслийн эхний санхүүжилтийг хүлээн авчээ.
"Godsend" төсөл нь Монгол Улсын Холливудтай тогтоосон түншлэлийн хүрээнд нийт зураг авалтаа Монгол Улсад хийх хамгийн анхны томоохон кино төсөл ажээ. 'USMongolia35" ойн тэмдэглэлт цуврал арга хэмжээнийхээ хүрээнд тус төслөөр дамжуулан хоёр орныхоо гайхалтай харилцаа, хамтын ажиллагааг онцлон тэмдэглэжээ. Өнөө орой 18:00 цагаас Тэнгис кино театрт "Godsend" киноны зохиолч, продюсер Жеймс Лиотта болон продюсер Жейсон Мандл нар төслийн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс танилцуулах ажээ.