Нэгэн эмч хотын даргад хандан өөрийн цахим хуудастаа бухимдалтайгаар дараах нийтлэлийг бичжээ. "Ачлагын машинууд яг эмнэлгийн гадаа ирээд дохиогоо хангинуулаад, сигналдаж орилоод байх юм. Манай эмнэлгийн хүүхдийн болон том хүний сэхээний тасаг маш олон хүнд өвчтөнүүдтэй байдаг. Машин л ачиж байвал болно гэсэн шиг ойр орчноо мэдэрч ажиллаж байгаа зүйл огт алга" гэжээ.