Б.Жаргалсайхан: "Цементийн үнэ өсөж барилгын салбар хүрзээ буулгахад хүрлээ

Буян компанийн захирал Б.Жаргалсайхан: "Цементийн үнэ өсөж барилгын салбар хүрзээ буулгахад хүрлээ. Саяхан л "Би барилгын салбарыг аварлаа. Барилгын үнэ буурна" гээд байсан Л.Наранбаатар "Хөтөл" цементийн үйлдвэрээ зогсоочхоод санаа амар яваа бололтой. Өнөөдрөөс эхлээд шатахууны үнэ нэмэгдэж компаниудад угсраа цохилт өглөө. "Үйлдвэрийг инженер хүн удирдах ёстой" гэдэг Л.Наранбаатар реклам сурталчилгаагаар үйлдвэр явдаггүй гэдгийг нотлон харуулав. Эхлээд цемент дараа нь шатахууны үнэ нэмэгдээд хомсдол үүсэж Эдийн засагт угсраа цохилт өглөө. Тэсдэг л байгаа даа" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.