Зөвшөөрлийн тухай хуулийг эцэслэн баталжээ

 

 Зөвшөөрлийн тухай хуулийг  өнөөдөр УИХ-аар эцэслэн баталжээ. Хууль санаачлагчид:  Засгийн газар ба УИХ-ын гишүүн С.Бямбацогт, УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, гишүүдэд Пүрэвдорж, Амартүвшин, Ганболд, Булгантуяа.  

 Уг хуулийг анх 2001 онд буюу одоогоос 20 жилийн өмнө батлахдаа зөвшөөрлийн тоог багасгах тал дээр анхаарч байсан бол энэ удаагийн агуулгаар тооноос чанарлуу шилжүүлэхээр боловсруулжээ.  

 Өөрөөр хэлбэл тооноос илүү зөвшөөрөл олгож буй процесс нь төрийн байгууллага болон хувь хүн аль, алинд нь хүнд сурталгүй, тодорхой байх тал дээр илүү анхаарч элдэв нүх сэвээр хүнд суртал гаргаж, авлигажих боломжийг хаахыг эрмэлзжээ.