Н.Мөнхнасан: Эрчим хүчний үнэ 28% өсөх сурагтай байна

 

 Сүүлийн 10 жилд эрчим хүчний салбар алдагдалтай ажиллажээ. Энэ хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа. 2020 онд 92 тэрбум. 2019 онд 78 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Цаашид хэрэглээний үнийг нэмэхгүй бол алдагдлын хэмжээ нэмэгдсээр байх аж. Энэ нь нөгөө талаар шаардлагатай засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийж чадахгүй байна гэсэн үг юм.

 Одоо байгаа хэрэглэгчийн цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг дор хаяж 28 хувиар нэмэх шаардлагатай гэсэн тооцоо гаржээ. Цахилгааны үнийг нэмэхгүй байх нь зөвхөн эрчим хүчний салбарын асуудал биш. Энэ бол хэрэглэгчдийг тасралтгүй, найдвартай эрчим хүчээр хангах эсэх асуудал ажээ . Цахилгааны үнийг нэмэхгүй бол эрчим хүчний салбар хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүржээ. 

 Энэ тухай Монцемент компанийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан өөрийн твиттер хуудастаа "Эрчим хүчний үнэ 28 хувиар өсөх сурагтай байна, энэ нь бүх нийгэм эдийн засагт нөлөөлнө шүү дээ" гэж өөрийн үзэл бодлыг илэрхийлжээ.