Украин улсын Ерөнхийлөгч В.Зеленскийн зүгээс Өрнөдийн орнуудын удирдагчдад хандаж гаргасан удаа дараагийн хүсэлтийн дагуу АНУ, Их Британи, Герман тэгргүүтэй НАТО-гийн гишүүн орнуудын зүгээс Украинд илүү хүчтэй зэвсэглэлийг нийлүүлж байна. Үүний дотор АНУ-ын зүгээс алсын тусгал бүхий М777 их буу, Герман улсын зүгээс нисэх онгоц эсэргүүцэх IRIS-T пуужин, Дани улсын зүгээс Harpoon нэртэй усан онгоц эсэргүүцэх пуужин, Их Британи төрөл бүрийн танк, хүнд их буу зэргийг нийлүүлж байна. Мөн АНУ-ын зүгээс нэгэн зэрэг алсын тусгалт, олон пуужин харвах чадал бүхий the Multiple Launch Rocket System (MLRS), the lighter High Mobility Artillery Rocket System (HIMARS) гэсэн хүчтэй системийг нийлүүлэхээр шийдвэрлэж, тээвэрлэж эхэлсэн ажээ. Энэ сарын 29-30-ны өдрүүдэд Испани улсад болох НАТО-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтаар Финлянд, Норвеги улсыг НАТО-гийн гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ бүхнээс дүгнэж үзвэл ирэх 7-8-р саруудад Украины зүүн бүс нутагт болж буй байлдааны үйл ажиллагаа улам ширүүн болж, талуудын хохирол ч их байх бололтой!
Эх сурвалж: "Deutsche Welle" news.