Украин Дэлхийн банкны зээлээр төрийн албан хаагчдынхаа цалинг тавина

 Украины Дэлхийн банкнаас авах ээлжит зээл 1.49 тэрбум доллараар батлагдсан тухай Reuters агентлаг мэдээллээ. Батлагааг нь Латви, Литва, Их Британи, Нидерланд болон Итали улсууд гаргажээ. Гэтэл Латви, Литва улсууд нь өөрсдөө зээлийн асуудалтай. Тухайлбал, Литвагийн өр ДНБ-нийх нь 45 хувь, Латвийнх нь 48 хувьтай тэнцэж буй.  Дээр дурдагдсан мөнгөөр Украины төрийн албан хаагчид, төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг тавина.
 Энэхүү зээл нь $4 тэрбум долларын тусламжийн багцын хэсэг юм. Ер нь 2014 оноос эхлэн Украин Дэлхийн банкнаас 11 тэрбум долларын зээл авчээ. Мөн хугацаанд ОУВС Украинд $16.58 тэрбум доллар, Европын банк 3 тэрбумыг өгсөн. Урсула фон дер Ляйены хэлснээр, Европын холбоо 2014 оноос хойш 20 тэрбум доллараар Украинд туслажээ.