"Номин тав" трейдийн "Жаргал түгээе" аян амжилттай үргэлжилж байна

"Номин тав" трейдээс зохион байгуулж буй “ЖАРГАЛ ТҮГЭЭЕ” хөтөлбөрт үйл ажиллагааны хүрээнд 2022.05.01-2022.06.01 хүртэл цугласан хандив болох 80,000,000₮  “Зүрх мартахгүй”ТББ-д  гардуулжээ.

Бяцхан зүрх аврах хөтөлбөрт Номинчууд болон Номингийн бүх салбараар үйлчлүүлдэг хэрэглэгч нар өөрсдийн хүсэл сонирхлоор хамрагдсан бөгөөд хандивын аян 2022.05.01-2022.12.31 хүртэл үргэлжлэх юм.