"МАК" евро цемент үйлдвэрийн 5 жилийн ой тохиож байна

"МАК Евро Цемент" ХХК нь Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах Хөх Цавын шохойн чулуун ордыг түшиглэн баригдсан хуурай аргын цементийн үйлдвэр юм. Тус үйлдвэр нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс цементийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар өдийг хүржээ. Монголын бүтээн байгуулалтын салбарыг түүчээлж буй МАК Евро Цемент үйлдвэрийн хамт олон, эрхэм түншүүд, харилцагч нартаа 5 жилийн ойн баярын мэнд хүргэе!