"Playtime" фестивалд "Рио тинто" групп хамтран ажиллана

 Орчин үеийн хөгжмийн урлагаар дамжуулан Улаанбаатар хотыг Азийн тэргүүлэх хөгжмийн аялал жуулчлалын хот болгох болон тус наадам төвтэй бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх замаар Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой "Playtime" хөгжмийн наадам 20 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо. Ковид-19 цар тахлын улмаас хоёр жил завсарласан тус наадам олон гайхалтай уран бүтээлчид, цоо шинэ тайз, асрууд илүү тав тухтайгаар эргэн иржээ. Дашрамд дуулгахад уг наадмын Ногоон, тогтвортой хөгжлийн стратегийн түншээр Рио Тинто групп хамтран ажиллаж байгаагаа хуваалцахад таатай байна. 7 сарын 7-10-ны өдрүүдэд Playtime наадам дээрээ уулзацгаая!