“Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ нь УУХҮЯ-ны жендэрийн бодлогын хүрээнд тус яамны бодлогын дэмжлэг, захиалгаар, Монгол Улс, Австрали Улсын Засгийн газрын хамтын “Австрали Монголын Эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн санхүүжилтээр “Салбарын хүний эрх, жендерийн цахим сургалтын хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.
Цаашид энэхүү төслийг салбарын хэмжээнд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ажээ. Сургалтын энэхүү хөтөлбөрийг боловсруулсан арга зүй болон хамтын ажиллагааны үр дүнгийн талаар салбарын байгууллага, компаниудад танилцуулах арга хэмжээг зургаадугаар сарын 10-нд “Новотел” зочид буудлын 4 давхрын хурлын зааланд 9.30-11.00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.